УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулахыг дэмжиж, Түр хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.

Тус түр хорооны бүрэлдэхүүнд:

  1. УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  2. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  3. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  4. УИХ-ын гишүүн Я.Санжмятав
  5. УИХ-ын гишүүн А.Сүхбат
  6. УИХ-ын гишүүн Н.Энхболд
  7. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 7 гишүүн оржээ.

Дээрх бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байсныг Байнгын хорооны гишүүдийн саналаар хассан юм.

 “Түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн төслийг  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн юм. Өнөөдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 88.6 хувь нь  дэмжсэнээр тус тогтоолыг төслийг баталлаа.