Б.Баясгалан
07 сарын 07, 2020
УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Дээрх хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай байна.
Бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.34] ・ 2020.07.07 Хариулах
Уул уурхайн салбарт томоохон хууль санаачилж, шинэчлэлт өөрчлөлт оруулж мөн зам тээвэрт ч нисэх буудал, төмөр хурдны зам гэх мэтчилэн шинэ санааг үргэлж дэвшүүлж хэрэгжүүлсээр ирсэн Я. Содбаатар-г мартаж болохгүй түүнд боломж олго!!!
Зочин [202.55.188.91] ・ 2020.07.07 Хариулах
Сайд нарыг томилохдоо ажлын хариуцлагатай, туршлагатай, ард иргэд болоод эх орныхоо төлөө хийсэн ажилтай тэр нь ард иргэдэд үр өгөөжөө өгсөн тийм хүмүүсийг сонгох нь зүйтэй. Миний бодлоор энэ тодотголд нийцэх нилээдгүй хэдэн хүн байгаа. Тэр хүмүүсийг сонговол эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулна байх гэж бодож ард иргэд бид чинь хүлээж байна. Амжилт хүсье. Төрийн тэргүүнүүд минь
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.07 Хариулах
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
Санал болгох
1 “The Hu" хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншээр ХААН Банк ажиллана
2 С.Ганзориг: "Уншдаг Увс аймаг"-ийг бий болгох нь бидний хамгийн том зорилго
3 Эрт илрүүлбэл хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой: ХЭҮАХөвсгөл аймагт хэрэгжиж эхэллээ
4 “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ
5 COP17: Говийнхон ямар асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байна вэ?