Баттулгын Сайнжаргал
12 сарын 24, 2021
Хүйсээс үл хамааран хүн долоо хоногт 14 "нэгж"-ээс илүүгүй согтууруулах ундаа хэрэглэвэл зохино. Шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг нь этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Хүн өдөр бүр эсвэл долоо хоногт дөрвөөс олон удаа 300 мл дарс, эсхүл 1000 мл шар айргийг 2-6 сар уувал архины бүрэн хамааралтай болдог байна.
Нас залуу байх тусам архины хамааралд орох эрсдэл улам нэмэгддэг. Тухайлбал, 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2,5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог.
Нэгжийн тодорхойлолт буюу шотны хэмжээ:
Нэг хундага буюу шот (25мл): 1 нэгж
Нэг хундага дарс (175 мл): 2.1 нэгж
Том хундагатай дарс (250 мл): 3 нэгж
Шар айрганд агуулагдах алкохолны хувь 4 бол: 2.3 нэгж
Шар айрганд агуулагдах алкохолны хувь 5 бол: 2.8 нэгж
Алкохолны хувь 8 бол: 4.5 нэгж байна.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл гарах үр дагавар, түүний хор уршгийн талаар мэдэхгүй хүн тун ховор биз. Гэвч бид хэтрүүлэн хэрэглэсээр байдаг.
“Монголчуудын хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ тааруу, интроверт талдаа хүмүүс. Асуудлаа хэнд ч хэлэхгүйгээр, дотроо хав харж байгаад л найз нөхөдтэйгээ уулзаж архи уухаараа стрессээ тайллаа гэж ойлгодог нь хамгийн буруу дадал. Ялангуяа эрчүүдэд энэ байдал түлхүү ажиглагддаг”
гэж Клиникийн профессор, сэтгэцийн ахлах зэргийн их эмч Д.Ганбат манай сайтад өгсөн ярилцлагандаа онцолсон. /Ярилцлагын бүрэн эхийг ЭНД дарж уншина уу./
Ингээд гол сэдэв рүүгээ оръё.
Та хэдэн хундага буюу шот уусны дараа согтож эхлэх вэ?
Хүйс
Хүн хэр хурдан согтох нь тухайн хүний хүйсээс хамаардаг аж. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг бодвол согтууруулах ундааг задлах, хоргүйжүүлэх явц нь удаан байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан согтдог байна.
Жин
Хүний жингээс хамааран архины үйлчлэл янз бүр явагддаг. Таны жин хэдий чинээ их байна төдий чинээ архи даадаг гэсэн үг. Энэ нь мөн эмэгтэйчүүд эрчүүдээс хурдан согтдог шалтгаан юм.
Тухайн үеийн сэтгэл зүйн байдал
Хэрэв хүн тухайн нөхцөлд тайван, сайхан ааштай байвал өөрийн дааж чадах хэмжээнээс ч илүүг ууж чаддаг байна. Харин эсрэгээрээ уур бухимдалтай, асуудал тохиолдсон үедээ согтууруулах ундаа хэрэглэвэл хурдан согтох магадлал жирийн үеийнхээс хоёр дахин өндөр гэнэ.
Хэрэв та эмэгтэй бол...
Нэг удаад 2-3 шот уух нь зохист хэмжээ. Харин 5-6 шотны дараа та согтож эхэлнэ. Хэрэв үүнээс хэтрүүлэн уувал бүрэн согтолтод орох болно. Мэдээж маргааш нь аймшигтай шарталт таныг хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй.
Хэрэв та эрэгтэй бол...
Дээр дурдсанчлан эрэгтэйчүүдийн архи даах чадвар эмэгтэй хүнээс өндөр байдаг. Нэг удаад 5-6 шот уух нь зохист хэмжээ. 8-9 шотны дараа согтож эхэлнэ. Эрэгтэйчүүдэд зөвлөх шотны дээд хэмжээ 10 байдаг. Үүнээс хэтэрвэл та бүрэн согтох болно.
Энэхүү тооцооллыг 40 хувийн алкохолны хэмжээтэй, 30 миллийн шотоор үндэслэн гаргасан байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.180.61] ・ 2021.04.02 Хариулах
Архи даадаг болж байна гэдэг архинд донтож байна гэсэн үг