Татварын ерөнхий газар нь  үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх стратегид тулгуурлан татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийг сайжруулах, төсвийн орлогыг цаг хугацаанд нь бүрэн бүрдүүлэх, татвар төлөгчийн хандлагыг өөрчлөх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны хяналтыг оновчтой тодорхойлж, чанарт нөлөөлөх эрсдэлийг удирдах, албан хаагчдын чадамжийг үнэлж тасралтгүй дээшлүүлэх, үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  Кю Сертф” ХХК -ниас баталгаажуулж олголоо.  


Татварын ерөнхий газрын үйл ажиллагаанд стандартыг нэвтрүүлснээр байгууллага нь дараах үр ашиг хүртэж, үр дүнгүүд гарна. Үүнд:Удирдлага, зохион байгуулалт сайжирна.


✔Үйл ажиллагааг эрсдэлд суурилан төлөвлөж, гүйцэтгэдэг болно.  

✔Ажлын уялдаа, холбоо сайжирна

✔Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлдог болно  

✔Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, үр дүнтэй  нийлүүлдэг болно.

✔Байгууллагын үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хэмждэг үйл явцтай болно

✔Татварын албаны үйл ажиллагааны чанарт өөрсдөө үнэлэлт дүгнэлт хийж хэвшинэ  

✔Эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулж, хяналтандаа байлгадаг үйл явцыг сайжруулна

✔Дотоод хэрэглэгчид болох ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг судалж, сонсдог, шаардлагатай сайжруулалтуудыг хийдэг болно

✔Байгууллагын алба хаагчдын ур чадварыг ахиулах, сайжруулах, дэмжих үйл явцтай болно .


Цаашид “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч татварын албаны хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст  энэхүү ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллана.