Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар Замын Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ даваа гаригаас өнөөдрийг хүртэл нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1115 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 43 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 20 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 5 хоногийн хугацаанд 5 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. 

Тухайлбал:

  1. СХД-ийн нутаг Баянхошууны тойрог замд Kia Lotze маркийн автомашины жолооч блокон хашаа мөргөж жолооч м-н амь нас хохирсон,
  2. Дорноговь аймгийн даланжаргалан сумын нутаг “Өлзийтийн зөрлөг” гэх газар T.Pruis маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн зэрэг ноцтой хэргүүд бүртгэгдсэн. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 208 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 28 осол, мөргөлдөх хэлбэрээр 29 осол, онхолдох хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,5 хувиар, гэмтсэн хүний тоо 14,2 хувиар, хүүхэд өртсөн осол 14 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 13 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.