Уран бүтээлээсээ хэсэг завсарлаад байсан дуучин Taylor Swift өнгөрсөн сарын 21-нд “Midnight” буюу “Шөнө дунд” цомгоо гаргаж, урлагийн ертөнцөд эргэн ирсэн билээ.

Түүний дуунууд цацагдсан даруйдаа Америкийн хамгийн их хандалттай уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Billboard” жагсаалтын эхний 10 байрыг тэргүүлжээ.

Ийнхүү дуучин бүсгүй шилдэг 10 дууны жагсаалтыг дангаараа тэргүүлсэн анхны уран бүтээлч болж байна.

Түүний цомог нээлтээ хийснээсээ хойш олон рекордуудыг эвдэж байгаа юм. 

Жишээ нь “Midnight” цомог нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн их хувь борлуулагдсан цомог болжээ. 

Түүнчлэн цацагдсан өдрөө дуу хөгжмийн хамгийн том стриминг үйлчилгээ болох "Spotify"-н нэг өдөрт хамгийн их тоглогдсон уран бүтээл болж, рекорд эзэмших болсон аж.

Дуучин бүсгүй дараа жилийн гурван сараас эхлэн Америкийг тойрон аялан тоглолтоо хийж эхлэх бөгөөд олон улсын тоглолтын хуваарь удахгүй гарах гэнэ.


Эх сурвалж: The Guardian