Мэдээж тэрбумтнууд хувийн тогооч хөлсөлж, эрүүл гэсэн болгоныг хэрэглэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэдний хооллох хэв маяг үргэлж эрүүл байна гэсэн үг биш юм. 

Технологийн салбарын тэрбумтнуудын зарим нь маш хачирхалтай, буруу хооллох хэв маяг, зуршилтай аж. Өглөөний цайндаа шоколад идэж, бүр тэр өдөржингөө дуртай амттанаа хүртдэг нэгэн ч бий.

1.  Virgin Group-ийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон өдөрт 20 аяга цай уудаг зуршилтай. Тэрээр “Би англи цайгүйгээр яаж амьдрахаа ч төсөөлж чаддаггүй” гэжээ.

Мөн тэрээр өглөөний цайндаа жимсний салат, самар сүүтэй хатаасан жимс, утсан загас иддэг.  

Брансон өдөр тутамдаа гэр бүлдээ цагийг зарцуулж, цагаа төлөвлөн бизнес уулзалт хийдэг бас хэзээ дасгал хөдөлгөөн хийхээ мартдаггүй.Тэрээр оройн хоолоо олуулаа ширээ тойрон сууж, ярилцан халуун дотно уур амьсгалтай зооглох дуртай.

2. Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос өглөө уулзалт хийхээс зайлсхийдэг нэгэн. Тэрээр өглөөний цайндаа ямар ч калори агуулаагүй хүнс хэрэглэдэг. Харин ажил хэргийн оройн зоогийн үеэр төмс, гахайн мах, ногоон сармисны йогурт, шарсан өндөгтэй наймаалж идэх дуртай.

 Тэр өдрийн ихэнхи цагаа удахгүй салах эхнэртэйгээ болон 4 хүүхэддээ зарцуулахыг хүсдэг байна.

Майкрософтийг үндэслэгч Билл Гэйтс хийжүүлсэн ундаанаас хэзээ ч татгалздаггүй,  заримдаа 3-4 өдөр алгасахгүй уучихдаг аж. 

3. Билл Гэйтсийн хооллох хэв маяг тийм ч эрүүл биш гэнэ. Өглөөний цайндаа Cocoa Puffs шоколадтай өглөөний хоол иддэг. Түүний эхнэр Мелинда түүнийг огт оройн хоол иддэггүй гэж хэлсэн байна.

 Харин тэр бяслагтэй бургерт их дуртай. Майкрософт компаний удирдах захирал Жое Керрел түүнийг хэнтэй ч хамт оройн хоол идсэн бяслагтай бургерээ захиалдаг хэмээжээ. 

4. Стив Жобс долоо хоногт нэг юм уу хоёр удаа л махан хоол иддэг байжээ. Харин бусад өдрүүдэд лууван болон алим иднэ. Хааяа тэр зөвхөн жимс, ногоо, самар, овъёос, будаа л идэж бараг л цагаан хоолтон болчихдог байсныг ойр дотны хүмүүс дурссан удаатай.

 Стив Жобс энэхүү хооллолтоо биеэс ямар ч үнэр гаргадаггүй болохоор үнэр дарагч хэрэглэх, шүршүүрт орох ч шаардлагагүй, ач тустай гэж тайлбарласан аж. Заримдаа тэр ажлын онгод оруулахын тулд юу ч иддэггүй суудаг байжээ.

5. Долоо хоногт 80-90 цаг ажилладаг Tesla болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч Элон Маск нь заавал шим тэжээлтэй хоол байнга идэх шаардлагагүй гэж үздэг. Тэрбээр өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй гэжээ. Хэрэв өглөөний цай уусан үедээ заавал Марс (амттан) идчихдэг гэнэ. 

“Би амттан идэхээ багасгахыг хичээж байгаа, оронд нь омлет идээд кофе уучихад л болно” гэжээ.

6. Фэйсбүүк компаний захирал Марк Зукербергийн хооллолт бүр ч энгийн. Учир нь тэр тухайн өдрийн байдлаас хамаараад л юу идэхээ сонгочихдог. Учир нь тэр ийм жижигхэн асуудалд цаг үрэхийг хүсдэггүй байна. 

Гэхдээ тэр ангийн маханд маш дуртай төдийгүй өөрийнхөө агнасан амьтны махыг идэх дуртай. Мөн тэр ангийн махнаасаа найз нөхөд, зочиддоо зоог барихаас огт төвөгшөөдөггүй байна.  Нэг удаа тэр Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Доурсэйг оройн зоогонд урин зэрлэг амьтны махаар дайлсан байна. Жак Доурсэй “Би одоо хүртэл тэр оройн зоогийг мартдаггүй. Мах нь хөрчихсөн байсан тул оройн хоолонд зууш идсэн” гэжээ.

7. Харин Жак Доурсэй өглөөний цайндаа ердөө сой соустай хоёр чанасан өндөг  иддэг байна. Мөн тэрээр цагаан хоолтон байсан бөгөөд 2013 оноос Палеогийн дэглэмээр хооллож эхэлсэн аж.