Peak.mn
11 сарын 25, 2019
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Tesla” компани “Cybertruck” шинэ цахилгаан пикап машинаас 146 мянга орчим захиалга хүлээн авжээ. Энэ тухай тус компанийн тэргүүн Илон Маск “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Захиалагчдын 42 хувь нь хоёр хөдөлгүүртэй пикап машиныг худалдан авахыг хүсэж байсан бол гурван хөдөлгүүртэй пикап машиныг 41 хувь нь сонирхжээ. Харин нэг хөдөлгүүртэйг 17 хувь нь худалдан авахыг хүсэж байгаа аж.
“Cybertruck” машины эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд зар сурталчилгааны томоохон кампанит ажил явуулаагүй гэдгээ И.Маск онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн анхаарал татахын тулд алдартнуудыг оролцуулаагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Cybertrack-ийн ачааны даац нь 3.5 мянган фунт /1.5 гаруй тонн/ бөгөөд 14 мянган фунтийн /6.4 тонн/ жинтэй чиргүүлийг чирэх чадалтай байна. Хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч шинэ пикап машиныг гурван хувилбараар гаргах бөгөөд эдгээр загвар нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай байх аж. “Tesla” компанийн тэргүүний хэлснээр, хамгийн энгийн загвартай пикапыг 40 мянган доллараар авах боломжтой аж.
“Tesla” компани “Cybertruck” шинэ цахилгаан пикап машиныхаа чанарыг лантуугаар цохиж олонд харуулсныг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.