Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өчигдөр твиттерт нэгэн гэнэтийн мэдэгдэл хийв.

Уг мэдэгдэлд дурдснаар хэрэглэгчид Тесла компаниас худалдан авалт хийхдээ биткойноор төлбөрөө төлөх боломжтой болжээ

Вэб хуудсандаа хэрхэн биткойноор худалдан авалт хийх зөвлөгөөг байршуулсан ба хэрэглэгч төлбөрөө хийхдээ нэг данснаас төлөх дүнгээ зөв илгээх шаардлагатай аж. 

Одоогоор зөвхөн АНУ-д байгаа хэрэглэгчид биткойноор худалдан авалт хийх боломжтой гэнэ. 

Оны сүүлээс бусад улсын иргэд ч худалдан авалт хийх боломжтой. Гэхдээ биткойны ханшийн өөрчлөлтөөс хамааран машины үнэ өөрчлөгдөж болзошгүйг онцолжээ. 

Элон Маск өнгөрсөн оноос цахим мөнгөнд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн юм . Ойролцоогоор 1,5 тэрбум ам.доллараар биткойн худалдан авч шуугиан дэгдээсэн билээ.

Энэхүү худалдан авалтын дүнд биткойн түүхэндээ хамгийн өндөр ханшийг тогтоосон юм.

Эх сурвалж: BBC News