Саруулын Ариунжаргал
08 сарын 15, 2018
Tesla компаний гүйцэтгэх захирал Илон Маск компаныг бүрэн худалдан авч, биржээс гаргах санаатай байна. Түүний хэлж буйгаар тэрээр Tesla компаны нэг хувьцааг 420$-аар авах боломжтой гэжээ. Энэ үнээр компани 82 тэрбум долларт хүрэх юм. Гэхдээ Маск ийм их хэмжээний мөнгө төлөх хэрэггүй юм. Учир нь тэрээр компаний 22%-ийг эзэмшдэг. Компаныг худалдан авахад саад болох боломжтой ганц зүйл бол хувьцаа эзэмшигчид юм. Маск компаныг биржээс гаргах тухай мэдээлсний дараа компаны хувьцаа өссөн. 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар NASDAQ бирж дэх Tesla компаний нэг хувьцааны үнэ 10:00 цагт 341.99$, 12:00 цагт 358$, 14:00 цагт 367$, 16:00 цагт 379.57$ болж өссөн байна.
Илон компаны хувийн хэвшил болох нь цаашдын хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн тайлбарлаж байгаа юм. Хувьцааны үнийн талаарх төөрөгдөлийг арилгаж, урт хугацааны төлөвлөгөөнд илүү төвлөрч чадна гэжээ.
“Хэрэв миний төлөвлөж буйгаар хувийн Tesla компани гайхалтай боломжуудыг бид бүгдэд олгох юм. Ямар ч тохиолдолд бидний ирээдүй гэрэл гэгээтэй, тод байна. Тиймээс бид өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд тэмцсээр байх болно”-Илон Маск.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.