Б.Баясгалан
01 сарын 07, 2020
Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлаар Монголын Ахмадын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ахмадуудын тэтгэврийг тэглэх зөвлөмж гаргаж, энэ дагуу Засгийн газар УИХ-д хуулийн төсөл өргөн барилаа. Уг асуудлаар Монголын Ахмадын холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан.
Бүх аймаг, сумдаас авсан мэдээллээр 330 гаруй мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байна. Энэ нь тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь юм. Зээл авсан ахмадууд мэдээж төр засагтаа баярлаж, талархал илэрхийлж байгаа. Гэвч зээлийг тэглэж буйд гомдсон, өөр санал тавьж буй ахмад олон байна.
Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах Үндсэн хуульд заасан зарчмын үндсэн дээр Салхитын мөнгөний ордоос бий болсон ашиг, хуримтлалаас бонд босгох замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж байна. Энэ нь байгалийн баялгийг иргэддээ хуваарилж буйтай холбоотой учир ахмадууд саналаа гаргаж буй юм.
Тэгвэл зээлгүй ахмадууд яах вэ. Зээл аваагүй нь амьдралын бололцоо өндөр, баян хүмүүс гэсэн үг биш. Харин тэтгэврийн зээл авч банкинд хүүлүүлэхгүйгээр аргаа ядаж зохицуулан амьдарч буй юм. Тэд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу. Мөн он солигдохоос өмнө зээлээ төлчихсөн ахмадууд байна. Тэд бас гомдол гаргаж байна.
Өчигдрийн мэдээллээс харахад ахмадуудын авсан зээлийг бүхэлд нь тэглэх юм байна. Үүнд мөн сөрөг байр суурь, гомдолтой байна.
Судалгаагаар зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянга нь 3-6 сарын хугацаатай 1-5 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Гэтэл 10 мянга орчим ахмад 10-15 сая, 4 мянга орчим нь 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй байна. Зарим нь 1-5 сая төгрөг, зарим нь 20 сая төгрөгийн зээл тэглүүлж буй нь шударга ёс мөн үү.
Ахмад настнуудад байгалийн баялгийн хишиг хүртээж, тус дэм болж буй юм бол олон жил яригдсан тэтгэврийн зөрүүг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Энэ асуудалд 2020 оноос хойш дорвитой өөрслөлт хийхгүй 20-оод жил явлаа. Өнөөдөр тэтгэвэрт гарсан хүн 1 сая 200 мянган төгрөг авч байхад 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн 400 мянгыг авч байна. Зөрүү нь 600 мянган төгрөг байна. Гэтэл үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн зорилт тавьдаг ч хэрэгжсэнгүй. Иймд тэтгэврийн зээлийг тэглэх болон тэтгэврийн зөрүүг арилгах асуудалд ахмадууд гомдол тавьж байна. Ялангуяа байгалийн баялгийг хуваарилж буй энэ үед тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг авч үзээч гэж хандаж байна" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.234.154] ・ 2020.01.07 Хариулах
тэтгэврээ нэмбэл асуудал үүсэхгүй. Тэтгэвэрийн зээл тэглэсвэл авсан аваагүй их бага зээлээ тэглүүлээд аваад маргааш нь цагаална зээл өг гэнэ
Зочин [202.126.88.135] ・ 2020.01.07 Хариулах
2 дахь үг хэлсэн хүн аргагүй л зөв юм хэлж бна.занданшатар тэтгэвэрээ урьдчилж аваад зээлээ тэглүүлсэн хүний тэтгэвэр 1 сараас дансанд чинь орно гэх юм.тэр хүнд урьдчилаад авсан бол дахиад ав май гээд 2 дахин өгч байгаа ийм юмнуудыг гайхаж бна гэлээ.Баттулга хүрэлсүх занданшатар 3 эргүү чинзоригтойгоо нийлээд ч энэ хүний бодож байгааг ойлгох ухаангүй нь аймаар.
Зочин [202.126.88.135] ・ 2020.01.07 Хариулах
Ахмадын дарга нь зээлээ тэглүүлсэн ч дахиж зээл өгөхгүй маш их бухимдана гэнээ.ахмадын дарга гэчихээд зээл аваагүй,аваад төлөөд дууссан,цагаан сараар авна гэж хүлээж бсан ахмадуудын өмнөөс юу ч дуугарсангүй.ахмадын дарга нэртэй нам дагасан мал юм даа.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай