Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж иржээ. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд эзэлдэг. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй аж төрж байна.