“The Hu” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах нарын 15 хүнийг Засгийн газар "шагнана"

Б.Баясгалан
07 сарын 10, 2019

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэв.

Үүнд:

- Ц.Галбадрах  “The Hu” хамтлагийн ахлагч

- Д.Сэрдарам  “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч

- Д.Болор-Эрдэнэ  ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт

- Б.Оюунбол  Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга

- Ж.Болдбаатар  НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа

- Д.Цогтжаргал  Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга

- Л.Амарсайхан  СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

- Ж.Алтантуяа  ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

- О.Энхтуяа  БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

- Н.Баянбат  Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш

- Г.Бат  Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер

- Б.Дашпүрэв  УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга

- Ц.Болорчулуун  ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга

- Г.Тойруул  ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

- Г.Баясгалан   Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.