The Media Show 2026-г заавал зорих 7 шалтгаан

Шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх нь ганцхан редакц, сэтгүүлчдийн нуруун дээрх ачаа биш, харин энэ орчныг бүрдүүлж буй хүн бүрийн хамтын хичээл зүтгэлээс шалтгаална. Энэ л үзэл санааг тээж, салбарынхны урам зоригийг хөглөдөг The Media Show арга хэмжээ 4 дэх жилдээ 2026 оны 11 дүгээр сарын 21-нд Tumen Ekh Event Hall-д зохион байгуулагдах гэж байна.


1. Шинийг бүтээгчид, туршлагатай мэргэжилтнүүдийн илэн далангүй, чөлөөтэй илтгэлүүд

The Media Show-ны илтгэгчид үргэлж хийж, бүтээсэн бодит туршлагаа хуваалцаж, тэр явц дахь алдаж, оносон үеүд, түүнийг даван туулсан сургамж, зөвлөмжөө илэн далангүй хуваалцдагаараа онцлог. Тэдний хувьд шинэ санаа, санаачилга гаргаж, тууштай хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулсан карьерын түүхээ энгийн, хөгжилтэй, чөлөөтэй илтгэдэг нь яриаг нь сонсоод л баймаар “амттай” болгодог билээ. 

2. Нээлттэй, найрсаг орон зай 

The Media Show-д оролцогчдын уур амьсгал танхимыг халуун дулаан, дотно болгож чаддаг нь гайхалтай. Тайзан дээр ярьж буй нэгэндээ итгэл, зориг нэмж алга ташилтаа харамладаггүй, бас тайзнаа гарсан илтгэгчид оролцогчдодоо аль болох өгөөжтэй, хэрэгтэй мэдээлэл хуваалцахаар хичээнгүйлэн бэлтгэсэн байдаг. Тайзны илтгэлийн дараа ч оролцогчид, зочид хамтдаа нээлттэй ярилцаж, нэгэн өдрийг өнгөрүүлдэг. 

3. Медиа салбарын хүндтэй эрхмүүдтэй танилцах, үнэт зөвлөгөөг нь сонсоно 

Оюутан, залуусын хувьд уншдаг, үздэг, дагадаг сэтгүүлч, мэргэжилтнүүдтэйгээ уулзаж, ярилцах боломж тийм ч элбэг биш. Харин энэ өдөр тэдэнтэй танилцах, ярилцаж зөвлөлдөхөд цааргалах юмгүй нээлттэй ханддаг. Ирсэн илтгэгчид, эсвэл зочдоос аль болох ихийг асууж, бодож явдаг зүйлсээ хуваалцаж, зөвлөгөө авах боломж энд л тохионо шүү. 

4. Шинэ санаа, шийдэл, урам зоригоо хөглөх өдөр 

Ажил дээрээ сэтгэлээр унасан уу? Эсвэл карьертаа хааяа эргэлзэж, гацаанд орчихсон мэт мэдрэмж бидний хэнд ч тэр, хэзээ нэгтээ төрж л байдаг шүү дээ. Харин The Media Show тэр гацаанаас тань гаргах, жаахан унтарчихсан санагдаж байвал яг л сэргээх орон зай шүү. Энд танд шинэ санаа өгөх хүн мундахгүй, бас шийдэл эрэлхийлсэн яриа хөөрөө ч зогсохгүй. Хамгийн гол нь мэргэжилдээ дэндүү хайртай, хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн яриаг сонсоход таны доторх урам зоригийн гал өөрийн эрхгүй сэргээд л ирэх болно. Тоглоогүй шүү :) 

5. Карьераа илүү тодорхой, мэргэжлийн нүдээр зураглан харна 

The Media Show-ны уриа нь “A Pathway to Professionalism” буюу мэргэжлийн байх замнал гэсэн утгатай. Мэргэжлийн байна гэдэг нь хийдэг бүтээл нь стандарттай, түүнийг гараас гаргахдаа зохих журмыг баримталсан, хувь хүн нь мэргэжлийн хандлагатай байхыг хэлнэ. Тэгвэл илүү нарийвчилбал “Юу чамайг мэргэжлийн болгох вэ?”, “Юу бидэнд мэргэжлийн байхад туслах вэ?” гэдгийг энэ өдөр ирж эргэцүүлээрэй. 

6. Танилын хүрээ, хамтын ажиллагаагаа тэлэх боломж 

Медиа салбарынхан нэг дор цуглаад, нээлттэй, чөлөөтэй ярилцаж, туршлагаа хуваалцаж, үе хооронд эсвэл шинэ, хуучин хэлбэрийн гэлтгүй хамтдаа шийдэл эрэлхийлэх боломж тэр бүр тохиодоггүй. The Media Show жил бүрийн намар энэ л орон зайг бий болгоод зогсохгүй хэвлэл мэдээллийг ойлгоё гэсэн хэн бүхэнд үүд хаалгаа нээлттэй дэлгэснээр зөвхөн медиа салбарынхан өөр хоорондоо гэлгүй контент бүтээгчид, маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд гэхчлэн олон төрлийн мэргэжилтнүүд санал солилцох, хамтын ажиллагаагаа эхлүүлэх талбар болдог онцлогтой. 

7. Тасалбарт төлснөөсөө ч илүү үнэ цэнийг олж авна 

The Media Show арга хэмжээний тасалбарын үнэ ердөө 40 мянган төгрөг. Үүнд өдрийн хөнгөн хоол, кофе, ус гээд өдрийн турш таныг тухлан сууж, илтгэлээ сонсоход хэрэгтэй бүхий л зүйл багтсан. Энэ бүхэн медиа салбарын эрүүл хөгжлийн төлөөх хэлэлцүүлгийг дэмжигч буюу хамтран ажиллагч байгууллагуудын тусламжтайгаар бий болдог. Түүнчлэн энэ жил тасалбар худалдан авсан хүн бүрд Chimege үйлчилгээний эрхийн бичиг дагалдаж буй. 

Үнэ цэнтэй санаа, урам зориг хөглөх илтгэлүүд сонсоод зогсохгүй тасалбарт нь бүх зүйл багтсан, тэгээд бас шинэ үйлчилгээний эрхийн бичигтэй болоод авна гэдэг гоё боломж биш гэж үү? 

Тиймээс The Media Show 2026-г заавал зориорой. Тасалбараа яг одоо эндээс худалдаж аваарай!

Холбоотой сэдвүүд

эвент themediashow

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.