Apple брэндийн 2022 оны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах хаврын анхны арга хэмжээ 2022 оны 03 сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Уламжлал ёсоор APPLE компаниас шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг эвэнт бүрийг Монголынхоо хэрэглэгчдэд зориулан монгол орчуулгатайгаар Apple брэндийн албан ёсны борлуулагч Сайн электроникс компани та бүхэнд шууд дамжуулан хүргэдэг билээ. Энэ удаагийн “PEAK PERFORMANCE” SPRING 2022 EVENT-ийн үеэр танилцуулагдсан шинэхэн бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

"Peak Performance" нэртэй уг арга хэмжээг Apple-ийн ерөнхий захирал Тим Күүк нээж, Apple-ийн стриминг үйлчилгээ болох Apple TV-ийг танилцуулснаар эхэллээ. Үүгээр Бейсболын хоёр тоглолтыг улирлын турш Баасан гарагийн орой бүр үзүүлэх болно гэж тэрээр онцолсон юм. Үүнээс гадна Apple-ийн үнэнч фэнүүдийг догдлуулсан олон шинэ бүтээгдэхүүнийг танилцуулав. 

Тухайлбал, iPhone SE ба iPhone 13-ийн шинэ өнгө болох Alpine Green, М1 чип бүхий iPad Air, M1 Ultra Chip, Mac studio with Studio Display зэрэг нь дахин боловсруулагдсан, байгальд ээлтэй материалаар хийгдсэн гэдгийг онцлох хэрэгтэй.

iPhone 13 загварын цоо шинэ өнгө

Арга хэмжээний үеэр iPhone 13 болон 13 Pro ухаалаг утаснуудад шинээр ногоон өнгийн онцгой сонголтыг нэмж байгаагаа мэдэгдлээ. iPhone 13 загвар нь ногоон өнгөтэй, харин iPhone 13 Pro загвар нь "уулын ногоон" өнгөтэй болох юм. Шинэ өнгийн сонголт бүхий iPhone 13 нь энэ оны 3-р сарын 18-нд худалдаанд гарах нь ээ.

Шинэчлэгдсэн iPhone SE

Гурав дахь үеийн шинэчилэгдсэн iPhone SE нь 2020 оны загварт  5G сүлжээг нэмсэн төдийгүй iPhone 13 цувралын хүчирхэг A15 Bionic чипээр тоноглогдсон байна. 

2022 оны шинэ iPhone SE нь 4.7 инчийн дэлгэц, 2017 оных шиг том хүрээтэй хэвээр байна. Шинэчлэгдсэн iPhone SE нь ар талдаа нэг камертай бөгөөд Apple-ийн мэдэгдсэнээр A15 чип нь батарей ашиглалтыг өмнөх загваруудаас хэд дахин илүү сайжруулах юм.

Энэхүү хамгийн сүүлийн үеийн iPhone SE загвар нь IP67 ус, чийгний хамгаалалтай хэвээрээ бөгөөд түгжээг тайлах home button болон Touch ID мэдрэгчтэй. Түүнчлэн өнгөний хувьд хар, цагаан, улаан гэсэн 3 өнгийн сонголттой худалдаалагдах юм.

Icon  Description automatically generated

Шинэ iPad air

Apple кампани iPad Pro загварыг шинэчилсэнээс хойш жил хагасын дараа iPad Air-ийн шинэчилсэн загварыг танилцуулж байна. iPad Air-н дизайны ихэнх хэсэг нь хэвээр ч шинэ загвар нь хүчирхэг M1 процессортой болсноороо онцлог юм.

iPad Air нь Apple-ийн таблетын жагсаалтад iPad Pro-ийн дараа нэрлэгддэг бөгөөд хамгийн сүүлд 2020 онд шинэчлэгдсэн юм. IPad Air -н шинэчлэлт нь хамгийн сүүлийн үеийн iPad Pro-н процессортой адил  M1 процессортой болсон нь хамгийн том өөрчлөлт байлаа. 

Энэ нь өмнөх загварын A14 Bionic процессороос 60 хувиар хурдан гүйцэтгэлийг үзүүлэхээс гадна, өмнөх хувилбараасаа хоёр дахин их график хүчин чадалтай 8 цөмт GPU-тай болжээ.


iPad air-ийн  урд талын камер нь 12 мегапиксел мэдрэгчтэй. Ингэснээр дуудлага хийх үед таныг автоматаар фокуслаж, кадрт оруулан, Apple-ийн Center Stage функцийг дэмжинэ. Арын камер нь өмнөх үеийнхтэй адил 12 мегапикселийн нягтралтай. 

Шинэ iPad Air нь Саарал, Шаргал, Ягаан, Нил ягаан, Цэнхэр гэсэн гоёмсог  5 өнгөний сонголттой. 10.9 инчийн дэлгэц нь 500 нитийн тод гэрэлтэй, HDR дэмждэг байна. 

A group of cell phones  Description automatically generated with medium confidence

M1 Ultra Чип

Apple дараагийн үеийн Silicon чипүүд болох M1, M1 Pro, M1 Max чипүүдээс ч илүү хүчирхэг, Apple-ийн M1 чипсетийн хамгийн сүүлийн үеийн шинэ M1 Ultra-г танилцууллаа. 

M1 Ultra-ийн гол түлхүүр нь Apple-ийн Ultra Fusion архитектур бөгөөд M1 Max-ийн санал болгож буй 2.5TB/s процессор хоорондын холболтын тусламжтайгаар, хоёр тусдаа M1 Max чипийг нэг том SoC болгон нэгтгэж байна. 

Энэхүү загвар нь M1 Max чипийнхээ бараг бүх үзүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг олгосон байна.

20 CPU цөм, 64 GPU цөм, AI боловсруулах 32 цөмт мэдрэгч хөдөлгүүр, 128GB хүртэлх RAM-тай юм. Apple-ийн мэдэгдсэнээр, M1 Ultra нь ердийн M1-ээс 8 дахин илүү гүйцэтгэлийг санал болгох ажээ. 

Mac Studio

Гадна талдаа Mac Mini шиг харагдах ч дотроо илүү их хүчин чадлаараа таныг гайхшруулах ажлын ширээний цогц систем болох Mac Studio процессорыг танилцууллаа. Mac Studio нь Apple-ийн M1 Max чип болон шинэ, бүр илүү хүчирхэг процессор болох M1 Ultra-тай байна. 

Энэ нь Mac Mini-тэй бага зэрэг төстэй боловч Apple шинэ төхөөрөмж нь хамгийн шилдэг Mac Pro-оос ч илүү хурдан байх болно гэж мэдэгдсэн юм.

7.7 x 3.7 инч хэмжээтэй энэхүү төхөөрөмж ихэнх дэлгэцэн дээр төгс тохирох бөгөөд ачаалал ихтэй үед ч дуу чимээ гаргадаггүйгээрээ онцлог байх болно гэж мэдэгдлээ. 

Ар талдаа 4 Thunderbolt порт оролттой, мөн 10Gb Ethernet порт, хоёр USB-A порт, HDMI, аудио оролттой. Мөн Wi-Fi 6 болон Bluetooth 5.0-ийг дэмждэг. Урд хэсэгт хоёр USB-C порт болон SD картны үүртэй байна. Mac Studio нь 4 хүртэлх Pro Display XDR болон 4K телевизорыг дэмжих боломжтой ажээ.

M1 Max чиптэй Mac Studio нь 16 цөмт Xeon-той Mac Pro-ээс 50 хувь, 10 цөмт Core i9-тэй 27 инчийн iMac-аас 2.5 дахин илүү CPU-ийн гүйцэтгэлийг үзүүлэх юм. 

Тэгвэл M1 Ultra тохиргоо нь 27 инчийн iMac-аас 3.8 дахин хурдан CPU-ийн гүйцэтгэлтэй бөгөөд 16 цөмт Mac Pro-ээс 90 хүртэл хувиар илүү хурдтай байна. M1 Ultra нь 128 ГБ хүртэлх нэгдсэн санах ойг дэмждэг гайхамшигтай хүчирхэг чип юм. Энэ нь 20 цөмт CPU, 16 өндөр хүчин чадалтай цөм, үр ашигт дөрвөн цөм, мөн 64 цөмт GPU, 32 цөмт мэдрэгч хөдөлгүүртэй. 

Studio Display

Эвентийн төгсгөлд Studio Display-ыг танилцуулав. Энэхүү Studio дэлгэц нь 27 инчийн 5K нягтаршилтай, 600 нит гэрэлтэх чадвартайгаас гадна 12 мегапикселийн хэт өргөн камертай байна. Уг дэлгэц нь мэдээж Apple Studio процессороо дэмжих бөгөөд арын хэсэгт гурван USB-C порт, Thunderbolt 4 зэрэг нэмэлт портуудыг суурилуулжээ. 

Нано бүтэцтэй шил нь нүд гялбадаггүй бүрэлттэй, хараанд ээлтэйгээс гадна төрөл бүрийн тавиур, бэхэлгээний сонголтууд нь танд дэлгэцээ хаана ч байрлуулах боломжийг олгоно. 

Мөн 6 чанга яригч бүхий аудио дуугаралт нь таныг бодит ертөнцөөс салгаж, дуу хөгжмийн гайхамшигт чанарыг мэдрүүлэх болно. 

Apple брэндийн шинээр танилцуулагдсан эдгээр бүтээгдэхүүнийг болон бусад бүтээгдэхүүнүүдийг дагалдах хэрэгслийн хамт хамгийн түрүүнд, хамгийн өргөн сонголттойгоор Сайн электроникс компани Mono store дэлгүүрээс худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүйгээр, хүүгүй 90 хоногийн хугацаатай зээлээр эсвэл Урьдчилгаагүй 24 сарын хугацаатай лизингээр авах боломжтой юм.

Apple Mono store дэлгүүрийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нээсэн Сайн электроникс компани Apple брэндийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж байх болно. 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг үзэх бол ЭНД ДАРНА УУ.

Дэлгүүрийн хаяг: APPLE MONO STORE, Shangri-La Mall, 1-р давхарт, Утас: 7010-1166

Sain electronics Apple Authorised Reseller албан ёсны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Sain-Apple-Authorised-Reseller-110325060362331