“DRONECON-2025” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах “DRONECON-2025” анхдугаар тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана.

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mndu.gov.mn/bhis1/mn/dronecon/

Бүртгэл: 88022878, 95692158



Холбоотой сэдвүүд

дрон технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.