Тик ток платформын ар араасаа урсах видео, хөгжмийн хэмнэл нь таныг ховсдож байдаг. Үүний нөлөөгөөр хэрэглэгчид нэг мэдэхэд л нэлээд олон цагийг тик ток үзэж өнгөрүүлдэг. Үүнийг баталсан судалгаанууд ч олон бий.

Тэгвэл  хэрхэн хүний анхаарлыг хэрхэн тогтоон барьж байдгийг мэдэж авахад бэлэн үү?

Нэгдүгээрт энэ апп нь бүхэлдээ таны анхаарлыг урт хугацаанд тогтоон барихад чиглэгдэн загварчлагдсан юм. Хэрэв та 60 болон үүнээс доошхи секундын видеог ар араас нь үздэг болсон бол та хэдийн урхинд орсон гэсэн үг.

Форбес сэтгүүлийн саяхны судалгаа “Тик ток нь цахим кокайн” гэдгийг баталжээ. Учир нь нүдээр дамжин тархинд допаминыг байнга ихэсгэж байдаг. Иймээс нэг л мэдэхэд энэ хугацаанд таны тархи төлөвлөсөн зүйлээ санах ч тэнхэлгүй болтлоо донтож цагийн баримжаагаа алддаг.

Тик ток платформын ард бас олон арга заль байдгийг бүү мартаарай.

Бичлэг үзэж байхад дараагийн танд санал болгох видеог таамаглашгүй. Гар утсаа ухаж суухад таны дуртай зүйл эсвэл дургүй видео ч гарж ирж болно. Энэ тасралтгүй бичлэгийн урсгалаар урхидах арга заль нь үзэгчдийг улам ихээр донтуулна. Яг л эрдэнэсийн хайрцаг шиг л харцаа салгаж үл чадна. Тэрхүү шидэт хайрцаг дотроос юу гарч ирэхийг тааварлашгүй тул ховсдон татдаг.

Ийн аялах зуур таны тархинд сөрөг өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тухайлбал:

Стрессийн түвшин нэмэгдэж санаа зовнил эрс нэмэгдэнэ

Хятадын ахлах сургуульд нэгэн судалгаа хийгдсэн байдаг. Судалгаанаас үзэхэд тик ток платформд донтсон, байнга хэрэглэдэг сурагчдын стрессийн түвшин бусдаасаа хэд дахин өндөр гарчээ.


Хооллолтын эмгэгтэй болно

Тик ток дахь олон дагагчтай хүмүүс “Би өдөрт юу иддэг вэ?1200 калороос бага” гэсэн видео нь хэрэглэгчдийн далд ухамсарт нөлөөөлж буйг илрүүлжээ.


Донтох эмгэгтэй болгоно

Тик ток үзэж олон цагийг өнгөрүүлсэний дараахан тархи допаминыг нэхэж эхлэдэг. Энэ нь тамхинд донтохтой ижил төстэй илэрч болно. Үүнээс үүдэн нойргүйдэх, нийгмийн харилцаанд асуудалтай болох, нийгэм болон бусдаас дөлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.


Өдөр тутмын амьдралаас авах азжаргалыг мэдрэхээ болино

Хүний амьдрал баялаг. Өдөр тутамд тохиолдох жижиг зүйлс азжаргал, урам зориг нэмж байдаг.  Харин байнга цахим орчинд тэр дундаа тик токт ихэнх цагаа өнгөрүүлдэг бол өдөр тутмын жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч чадахаа больдог. Энэ яваандаа харилцааны асуудал үүсгэх ч аюултай.

Өсвөр насныханд дэлгэцийн хяналтаа сайжруулахад туслах зөвлөгөө:

Хоол идэхдээ гар утсаа холдуул сураарай. Ингэж идэж буй зүйлдээ төвлөрөх нь дэлгэцийн хяналтаа сайжруулахад туслаад зогсохгүй хоол боловсруулах системд ихээхэн тустай. Бичлэг үзэж байгаад их идэхээс сэргийлдэг.

Унтахын өмнө өөрийгөө хэсэг хугацаанд дэлгэцээс холд.Чат эсвэл өөр нэгэн хүн зураг оруулсан гэх мэдэгдэл, бичлэг, хөгжиллтэй хөгтэй бичлэгүүд үзсээр хэдэн цаг нүд ирмэхийн зуур л өнгөрдөг. Үүнээс сэргийлэхийн тулд гар утсаа орноосоо хол тавиад амраарай. Энэ нь дэлгэцийн хяналтаа сайжруулаад зогсохгүй өглөөг эрч хүчтэй, сэргэлэн цовоо босоход тусална.


Гар утасаа цэнэглэж амжаагүй хэрнээ салгаж нийгмийн сүлжээгээ шалгарсаар сууна уу. Тэгвэл ядахдаа бүрэн цэнэг ортол утсаа мартаж сур. Тэр хооронд хийх дуртай зүйлдээ цаг зарцуулж тэмдэглэл бичиж оюун санаагаа цэгцлэхийг санал болгож байна.

Эх сурвалж: gamequitters, communicatingpsychologicalscience


Бэлтгэсэн С.Мишээл