2021 оны онцлох хүнээр "Time" сэтгүүл нь SpaceX, Tesla компанийн үүсгэн байгуулагч Элон Маскыг зарлалаа.

"Time" сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсентал "2021 оны бэлгэ тэмдэг, оны хамгийн нөлөө бүхий хүн бол Элон. Тэр дэлхий дээрх хамгийн баян хүн төдийгүй, хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийн хамгийн том жишээ. Дэлхийн түүхэнд хүмүүсийн амьдралд  түүнээс илүү нөлөө үзүүлсэн цөөн хэдэн хүн л бий." гэж бичжээ. 

Энэ онд Маск 300 тэрбум ам. доллараас их хөрөнгөтэй анхны хүн болж чадсан. Харин Тесла өнгөрсөн жил их наяд долларын үнэлгээтэй компани болсон. Мөн SpaceX нь 9-р сард сансрын нисгэгчгүй энгийн багийг сансарт хөөргөж, бүх хүнд сансрын үүд хаалгыг нээж өгсөн. "Time" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Теслагийн төлөвлөж буй  хүн дүрст роботын талаар ярилцаж, ирэх жил гэхэд прототипийг бэлэн болгохыг зорьж байна гэжээ. 

"Time" сэтгүүлийн өмнөтгөлд түүний тухай "Тесла, SpaceX болон Маскийн бодож амжаагүй байгаа ажлууд цаашид бидний амьдралыг хэрхэн өөрчлөхийг бид тааварлаж ч чадахгүй байна. Хүссэн ч, эс хүссэн ч бид одоо Маскийн ертөнцөд байна." хэмээн тодорхойлжээ. \