Б.Баясгалан
09 сарын 18, 2020
Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал болон сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж буйтай холбоотойгоор ЭМЯ, БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр БШУЯ-ны мэргэжилтэн Т.Ням-Очир "Ирэх даваа гарагаас бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимоор хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор сурагч, багш нарын ачааллыг харгалзаж, теле хичээлийг түр хугацаагаар зогсоож байна. Харин эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчид авч ашиглаж болохуйцаар цахим хичээлүүдийг сайтуудад байршуулна. Танхимын сургалт хэвийн горимоор хичээллэж эхэлж буй ч бататгах хичээл 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. Хоцрогдолтой хүүхдүүдийг аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх хичээлийн агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль эцэг эх, суралцагчдад дэмжлэг үзүүлж ажиллана.
Өнгөрсөн хичээлийн жилд зайны сургалтууд удаан хугацаагаар явсан учир уралдаан тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн түвшинд аль болох зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.
Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хурдан хугацаанд хэвийн хэмжээнд шилжүүлэхтэй холбоотой. Тиймээс хичээл, сургалтыг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна. Сургалтын байгууллагууд ашиглаж болох бүх орц, гарцаа нээж, бөөгнөрөл үүсгэхгүй байх менежментийг хийх ёстой. Мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.119.225] ・ 2020.09.20 Хариулах
ажлаа сайн хийвэл хийгээд хийхгүй бол боличол доо гомо новшоо
Зочин [202.126.90.86] ・ 2020.09.19 Хариулах
Сургуул цэцэрлэгүүд хашаа барих хаалгаа намтүгжих ажлыгмаш сайн хийж байгаа даа
Зочин [202.126.89.85] ・ 2020.09.19 Хариулах
Олимдиад гэдэг нэртэй уралдааныг ер нь цаашид больж массын сургалтанд нь анхаарч ажлын гол үзүүлэлт болгох сурагчдынхаа хүмүүжил төлөвшил ёс зүй хандлага ирээдүйн сайн аав ээж болох эх оронч иргэнийг бэлтгэх нэн тэргүүний зорилт тавих шаарлагөтай
Зочин [103.212.118.249] ・ 2020.09.19 Хариулах
Уралдаан тэмцээн олимпиадаар ер хүүхдүүдийг өрсөлдүүлэхээ болимоор. Ер нь бол массын сургалт л нэн түрүүнд байх хэрэгтэй. Олимпиад уралдаанд бол цөөн хүүхэд л бэлдэж ордог бусад нь хаягддаг
Зочин [66.181.161.109] ・ 2020.09.18 Хариулах
1 2 р ангийн хичээлд онцгой анхаарахгүй бол 10үсэг үзээд хөл хорионд орсон хөдөө гадаа явсан үсэг мэдэхгүй хүүхдүүдэд юу заагаад бгааг ёстой гайхаж бна шүү
Зочин [202.9.46.125] ・ 2020.09.18 Хариулах
Уралдаан тэмцээнийг бүтэн жилийн турш хийхгүйгээр зөвхөн сургалтаа чанартай явуулсан нь дээр ээ. Янз бүрийн урлаг спортын тэмцээн болоход сургалт цалгардар талтай байдаг.
Зочин [66.181.161.91] ・ 2020.09.18 Хариулах
Шал тэнэг
Зочин [66.181.185.220] ・ 2020.09.19 Хариулах
olimpiadaar huuhdiig uralduulahaa bolison ni deer
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Нийслэлийн ЕБ-ын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай байна
Х.Уянга ・ 06 сарын 22, 2025
Нийгэм
Эхийг ойлгож унших, тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 08 сарын 23, 2024
Технологи
Сайн оюутан байхад туслах таван аппликейшн
Тогтохбаярын Ариунзаяа ・ 08 сарын 23, 2024
Нийгэм
Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоог идэвхжүүлэх өдөрлөг зохион байгуулж байна
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 09 сарын 19, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.