80 сая ам.доллар Тобаиас Харрист хангалттай юу? Та юу ч гэж бодсон бай, түүнд өөрт нь бол хангалтгүй санагджээ.

Өдгөө 26 настай, Клиппэрсийн довтлогчийн хувьд Клиппэрсээс тавьсан 4 жилийн 80 сая ам.долларын сунгалтаас татгалсан байна. Тэрбээр 2015 онд 4 жилийн 64 сая ам.долларын гэрээг Орландо Мэжик багтай үзэглэж байсантай харьцуулахад энэ удаад гэрээний дүн өссөн боловч Харрисын хувьд 2019 оны зуныг хүлээхээр шийджээ.

Учир нь дараа жил багуудад цалингийн цэс сулрах, лигийн зүгээс багуудад тогтоож өгдөг цалингийн цэсний зай нэмэгдэх зэрэг үйл явдлууд болох ёстой. Энэ үеэр Харрис илүү өндөр дүнтэй гэрээг, өөрт таатай нөхцөл санал болгосон багуудтай байгуулах боломжтой гэж үзжээ. Аркны араас 41.4 хувьтай шидэхээс гадна оролт, дундын зайн шидэлт гээд олон төрлийн чадамжтай довлогчийн хувьд Клиппэрсээс өөр багт тоглох сонрхолтой ч байж болох юм.


Эх сурвалж: SPS