"Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг" үндэсний  VII чуулганд нийслэл, орон нутгийн 560 гаруй эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтад оролцлоо. 

"Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг" үндэсний чуулганы үеийн гэрэл зургаас
 

Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох, түгээх гол түшиц газар нь сургууль, цэцэрлэг гэж дэлхий нийт үзэж буй.  Сургууль цэцэрлэгийн ногоон эко орчны төлөөх үйлдэл, манлайлал нь иргэнд зөв дадал хандлагыг хэрхэн бий болгож, орчиндоо хэрхэн нөлөөлж, өөрчлөлт авчирдгийг  Eвропын орнуудын туршлага бэлхэн харуулдаг. Манайд ч "Эко сургууль/ цэцэрлэг" хөтөлбөр хэрэгжүүлэгч сургууль, цэцэрлэгүүдийн үйлдэл, алхам, өөрчлөлт үүнийг гэрчилнэ. 

Энэ талаар Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг "Сургуулийн орчинд хүүхдүүд бэртэж, гэмтэж болзошгүй эрсдэлийг хэн нэгэн улсын төсвөөр дараа жил засаж өгөхийг хүлээх биш эцэг эх, багш нар хамтраад засаж сайжруулах бүрэн боломжтой. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Эко сургууль/цэцэрлэг" хөтөлбөрт хамрагдсан 550 гаруй байгууллагууд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн эрчим хүч, ус, хог хаягдал, тээвэрт зарцуулах мөнгөө тооцож, хэрэглээгээ бууруулснаар улсын төсвөөс 6 тэрбум төгрөг хэмнээд байна." гэлээ.

Бичлэг үзэх:

 

2011 оноос хэрэгжиж эхэлсэн “Эко сургууль-цэцэрлэг хөтөлбөр”-т өнгөрсөн жилийн байдлаар Монгол улсын 344 EБС, 215 цэцэрлэг, 10 МСҮТ, коллеж хамрагджээ. 


"Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль, цэцэрлэг" үндэсний чуулганы үеийн гэрэл зургаас

Тэдний төлөөлөл болох 255-р цэцэрлэгийн биеийн тамирын багш Б.Дашдаваа "Би цэцэрлэгийн багшаар ажиллаад хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хүүхдийн инээд цалгисан орчин эерэг, гэгээлэг байдаг учраас ажилдаа илүү дурлаж байгаа. Манай цэцэрлэг эко цэцэрлэг болох зорилго тавин ажилласнаас хойш олон эерэг өөрчлөлтийг авчирсан" хэмээн бидэнтэй хуваалцлаа. 

Бичлэг үзэх: