Толь хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Ихэнх хүмүүс толийг зүгээр нэг энгийн эд зүйл мэт ойлгодог. Яг үнэн хэрэгтээ толь бол өөрийн гэсэн чанартай. Толь эерэг болон сөрөг зүйлсийг авчирч болдог. Тиймээс толь хүнд ямар нөлөө үзүүлдэг тухай энэ мэдээллээс уншаарай.

Өдрийн турш бид хэд хэдэн удаа өөрийгөө толинд хардаг. Гэтэл энгийн нэг зүйл бидэнд ямар нөлөөг үзүүлдгийг бид мэддэггүй.


Толины нөлөө.

Толь бол хүчирхэг энерги агуулдаг эд зүйлсийн нэг. Түүнийг ихэнх тохиолдолд эд баялаг, аз, хайр дурлал дуудах зан үйлд ашигладаг. Тольны агуулж буй энерги таны амьдралыг сайн ч муу ч болгож чадна.

Судлаачид тольтой маш болгоомжтой харьцах хэрэгтэй гэж үздэг. Тэдний үзэж буйгаар толь мэдээллийг хүлээн авах чадвартай тул санаандгүй хэлсэн үг бүр таны эсрэг хувирч мэднэ. Тиймээс толины ойролцоо хэрэлдэх, өөрийн дутагдлаа хэлэх зэргээ болих хэрэгтэй.

Мөн үүнээс гадна толь хүний сэтгэл хөдлөлийг цээшлэх чадвартай. Өөрийн дүрсийг харснаар та баярлаж, сайн сайхан үгсийг хэлвэл таны амьдрал сайн сайхан болно. Харин үйлж, гомдоллож байдаг хүн өөрт гай зовлон авчирдаг.

Толь эерэг болон сөрөг энергийг хүлээн авах чадвартай. Тиймээс толийг үүдний хаалганы ойролцоо байршуулахыг хориглодог. Учир нь орж ирсэн хүн бүр өөрийгөө харч, өөрийн энергийг үлдээдэг юм. Мөн тольны өмнө буй хүн танд тааламжгүй ханддаг бол толь өөрт түүний бодлыг өөрт шингээж явцын дунд энэ нь танд муугаар нөлөөлнө.

Мөн хамгийн аюултай толь бол эртнийх. Учир нь уг толь муу муухай үйл явдал, сөрөг зүйлсийн гэрч байсан байж болзошгүй бөгөөд таны амьдралд муу муухай зүйлсийг авчирч болзошгүй.

Хагарсан толины талаар хүмүүс хамгийн сайн мэддэг. Судлаачдыг үздэгээр хагарсан толинд удаан хугацаанд харах тусам хүн өөрийн амьдралаа сүйрүүлдэг гэдэг.

Эртний уламжлал ёсоор хүн нас барсны дараа толийг цагаан даавуугаар бүтээж, жижиг тольнуудыг далд хийх ёстой гэдэг. Учир нь нас барсан хүний сүнс нь толинд шингэж, удаан хугацааны турш тэнд үлдэж болзошгүй юм.

Олон туршилтуудаас үзэхэд ойр ойр толинд хардаг хүн бага толинд хардаг хүнтэй харьцуулахад хамаагүй хурдан хөгширдөг гэжээ. Учир нь толь хүний энерги, залуу нас, гоо үзэсгэлэн, амьдралын энергиэр хоололдог. Үүнээс зайлсхийхийн тулд өдөрт 15 минутаас дээш харахыг зөвөлдөггүй байна.


Аюулаас сэргийлэхийн тулд тольтой хэрхэн харьцах вэ?

Толь өдөр тутамд хэрэглэгддэг зүйлсийн нэг учир түүнтэй хэрхэн харьцаж, өөрийгөө аюулаас сэргийлэх тухай мэдэж байх нь зүйтэй. Энгийн дүрмийг баримтласнаар та толийг өөрт ашигтай талаар ашиглаж, аюулаас сэргийл чадна.

Гэрээсээ гарахдаа толиндоо өөрийгөө харж, таныг байхгүй байхад өөрийн тусгалаа гэрийг тань харж байгаарай гэж гуйх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн гэрээ муу муухай зүйлсээс хамгаалж, нөгөө ертөнцийн зочидоор дүүргэхгүй байж чадна.

Таны тусгал нь таны гэрийг хамгаалхаас гадна таныг бүтэн өдрийн турш эерэг энергитэй байхад тус болдог. Тиймээс гэрээс гарахаасаа өмнө өөрийгөө толинд харахдаа өөртөө амжилт хүсээрэй. Тэгвэл таны бүтэн өдрийн турш эрч хүчтэй, ажил үйлс тань амар бүтэх болно.

Бидний ихэнх нь өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл ханамжгүй, өөрийгөө үргэлж шүүмжилж байдаг. Ийм тохиолдолд таны тусгал танд гомдож, танд асуудлууд үүсгэх болно.

Толь маш хэрэгцээтэй зүйл болов ч түүнийг сайн, аюулгүй бэлэгнүүдийн тоонд оруулж болохгүй. Хэрэв та толь бэлгэнд авбал сайтар угааж сөрөг энергийг устгаарай.

Мөн гэртээ хуучин толь хэрхэвч хадгалаж болохгүй. Толин гадаргуу бүхий л мэдээллийг хадгалаж, өөрт шингээж байдаг. Явцын дунд толь өөрт шингэсэн энергийг гадагшлуулдаг бөгөөд энэ нь эзэндээ муугаар нөлөөлөх талтай.

Толь танд эерэг энерги, сайн сайхан зүйлийг өгч байхыг та хүсэж байгаа бол түүнийг фэн-шуй аргаар зөв байрлуулах хэрэгтэй юм.

Холбоотой сэдвүүд

зөвлөгөө толь

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.