Холливудын нэр хүндтэй оддын нэг болох Том Круз мартагдашгүй дүрүүдээрээ олны танил болсноос гадна, хурим, Сайнтелогийн сүмийн үйл хэрэгт идэвхитэй оролцогч гэдгээрээ танигдсан нэгэн.

Гэвч бид түүний хамгийн сонирхол төрүүлэх хайрын дурсамжийг нь мэдэхгүй.  Том Круз нэр алдарт хүрэхээсээ өмнө Диана Кокс хэмээх бүсгүйтэй үерхэж байсан бөгөөд тэрээр саяхан дурсамжаасаа хуваалцсан байна.

Диана Кокс гэрлэсэн бөгөөд гурван ч хүүхдийн ээж болжээ. Тэрээр 17 настай ахлах сургуулийн сурагч байх үе буюу 1979 онд анх Крузын харцыг булаасан байна. Тэд хоёр жилийн турш үерхжээ. Кокс харилцаагаа тодорхойлохдоо "Тэр бол хайр сэтгэлийн халуун романс сэтгэл хөдлөлд автсан үе юм. Бид хаа тааралдсан газраа л секс хийдэг байсан. Хэрвээ манай ээж аав эзгүй байвал аавын машин дотор гэх мэт. Нэг удаа бид түүний аавын гарашийг ашигласан” хэмээн ярьжээ.

Тэр залуу байхаасаа л бусдаас ялгардаг байж. Коксийн хэлсэнээр тэр үеийн хөвгүүдээс илүү төлөвшсөн “Тэр маш хурдан төлөвшиж биднээс түрүүлж хэрсүүжсэн. Мөн гурван эгчтэйгээ маш дотно харилцаатай. Нэг удаа тэр надад эгч нартаа хэрхэн үнсэлцэх талаар зааснаа хэлсэн. Өндөр биш ч гэсэн сэтгэл татам бас сайхан өгзөгтөй, царайлаг залуу байсан. Хүмүүс түүнд шууд л татагддаг. Заримдаа зурагчид түүний зургийг авах санал тавьсан удаатай. Том бид хоёрын харилцааг эргэн санахад тэр харилцаандаа гүнзгий хандахаас гадна бас эмзэг, хартай байсан. Тэр гучин нас хүрэхдээ саятан болно гэж ярьдаг байсан ч өөрийн жүжиглэлт, чадварыг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх бас баталгаажуулах хэрэгтэй байсан нь инээдтэй шүү” хэмээн дурссан байна.

Том Крузын ээж нь жүжигчин, сургуулийн багш байсан бол аав нь электроникийн инженер байжээ. Гэвч Том Крузыг 11 настай байхад аав ээж нь салжээ. Түүний дараа тэрээр ээж болон эгч нартайгаа Hью Жерсид рүү нүүн суурьшсанаар Кокстой танилцжээ. 

Кокс, Крузыг Холливуд руу тэмүүлж байхад нь түүнтэй хамт байсан ч өөрсдийн замыг хөөснөөр алсын харилцаагаа үргэлжлүүлж чадаагүй аж.

Тэр хоёрыг салаад удаагүй байхад Круз хэлсэн ёсоороо алдар нэрд хүрч, саятан болсон ч Кокс харамсдаггүй гэнэ. “Би түүнийг амжилтад хүрсэнд баярлаж, хааяа түүний талаар бодоход хүргэдэг. Гэсэн ч түүний ямар хүн болсон нь намайг алмайруулдаг. Гэхдээ хэн ч түүний мөнгө, алдар хүндийг хүсэхгүй байх билээ?” Тэр хүссэнээсээ илүү амжилтад хүрсэн. Ямар кинонд тоглосон байлаа ч тухайн кино хэдэн сая доллар олсоор байх болно гэжээ.



Эх сурвалж: https://nextshark.com