Өчигдөр болсон Сүнсний баярт ирсэн одуудаас хамгийн онцгой ирсэн зочидод дуучин Рианна, топ модель Кейт Мосс, дуучин Рита Ора нар багтжээ.

Дуучин Рианна хэзээ ч бусдын дор орохыг хүсдэггүй, үргэлж олны анхаарлын төвд онцгой байхыг эрхэмлэдэг. Энэ удаад ч Английн Лондон хотын Лайловын сүнсний баярт хамт очсон од найзуудаасаа тод ялгарч байсан гэнэ. Notting Hill-ийн баар луу 30 настай дуучин Рианнаг Рита Ора болон Кейт Мосс нарын хамт хүрэлцэн ирэх үед олны нүд түүн дээр тусч байжээ. 

Рианна латекс костюм өмсөн гайхалтай галбираа харуулсан бол нүүрэндээ араг ясны онцгой будалт хийлгэж, өөрийнх нь имижийн нэг хэсэг болсон нарны шилийг зүүжээ. 

Топ модель Кейт харин вампир Мортишиа Адамсын дүрийг харуулахыг хичээн тас хар нөмрөг, урт даашинз өмсөн, нүүрээ цагаан будгаар будаж, үсээ босгон боожээ. Нүдэндээ уруулын будагтайгаа хослуулан улаан өнгийн линз зүүсэн нь Vogue сэтгүүлийн ковер моделийг гайхалтай харагдуулна.

Дуучин Рита Ора харин бусад хоёрыгоо бодвол илүү энгийн боловч оройн арга хэмжээнд зохицсон хувцаслалттай ирсэн ба Дуучин Шерийн бүтээсэн шулмын дүрийг харуулахыг эрмэлзсэн байна. Буржгар үсээ задгай тавьж, нүдээ ногоон саатай тениэр хүрээлжээ. 

Тэднээс гадна тус үдэшлэгт олон алдартнууд хүрэлцэн ирсэн бөгөөд дараах зургуудаас тэдний Сүнсний баярын хувцаслалтыг сонирхоно уу.