Филиппин охины сүнсний баярын хувцас сошиал ертөнцөөр тархан олны анхаарлыг ихэд татжээ. Маяа охин одоо интернет ертөнцөд хамгийн алдартай нэгэн болсон байна. Тэрээр сүнсний  баяраар ээжийнхээ хамт “treat or trick” хэмээн айлуудаар зочилж байгаа бичлэг хурдан хугацаанд олны анхаарлыг татжээ. 


Уг дүрс бичлэгт цэцгэн хээтэй даашинж өмссөн бяцхан охин тавган дээр толгойгоо барьсан нь үнэхээр цочирдом бас үнэмшилтэй харагдах аж. Мөн хамгийн өхөөрдөм нь түүний даашинзны толгой орох хэсэгт чихэр хийх сагс байрлуулсан нь ухаалаг санаа болсон байна. 

Маяагийн эгч нь харин аймшигтай зандалчны дүрийг харуулсан нь айдас төрүүлэхээс гадна тэд цугтаа хайр хүргэм баг болжээ. Тэдний өмсгөл Сүнсний баярын хамгийн шилдэг хувцаслалтаар тодорчээ.