Б.Баясгалан
07 сарын 24, 2020
2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирж “Тоёоко инн Монголия” ХХК-ийн зочид буудалд байрласан нийт 331 иргэний хоолыг тус дүүргийн 66-р цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан бие бүрэлдэхүүний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Тоеоко инн” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолны чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм түүний мөрдөлт, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ, энгийн болон аюултай хог хаягдал зэрэгт хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Мөн тусгаарлалтад байгаа иргэдийн өдрийн хоолны илчлэг нь хоногт хүнсээр авбал зохих илчлэг үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж батлах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 тушаалд заасан нормативт хүрч байгаа эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч, НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүллээ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.