Peak.mn
09 сарын 18, 2019
ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани шинэ загварын “Corolla” автомашинаа өчигдөр танилцуулжээ. Энэхүү автомашиныг сүүлийн 7 орчим жилийн хугацаанд бүрэн өөрчилсөн загвартайгаар анх удаа танилцуулж буй нь энэ юм.
Илүү спортлог загвартай шинэ “Corolla”-гийн мэдрэгчтэй дэлгэцийг ухаалаг гар утастайгаа холбосноор зурвас илгээх, хөгжим тоглуулах, газрын зураг бүхий хавсралтуудыг ашиглах боломжтой гэж “Toyota” компанийн мэдэгдэлд дурджээ.
Шинэ “Corolla”-г мөн шөнийн цагаар явган зорчигчид, унадаг дугуйнуудыг таньдаг аюулгүй байдлын сүүлийн үеийн системээр тоноглосон байна.
1966 онд худалдаанд гарснаасаа хойш 47.5 сая гаруй ширхэг худалдаалагдсан “Corolla”-гийн 12 дахь загвар энэ аж. Уг автомашин 1.936 сая иенээс /17.905 ам.доллар/ 2.948 сая иений үнэтэй байх гэнэ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.