УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга Ц.Туваан "Ардчилсан намын VI их хурлыг өнгөрсөн сарын 16-нд зохион байгуулахаар товлосон байсан. Гэвч манай улс дотооддоо коронавирусийн халдар алдсаны улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжээд Их хурал хойшилсон. 

Хэдийгээр гамшгаас хамгаалах зэрэг буурч байгаа ч бид коронавирустэй зэрэгцэн орших нь тодорхой боллоо. Тэгэхээр олон улс болон Монгол Улсын түвшинд ч цахимаар хуралдаж байна. Мөн УИХ улсын төсвийг цахимаар баталсан. Эдгээрийг үндэслээд Ардчилсан нам Их хурлаа 2020 оны 12 дугаар сарын 18, 19-нд цахимаар улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Намын дүрмийн дагуу энэ сарын 14-нд намын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж, Их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудал, тооллогын комиссыг батална" хэмээлээ.