Ойрын өдрүүдэд зарим нутгаар цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болох учир үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг ЦУОШГ-аас Зам, тээврий хөгжлийн сайд Л.Халтарт хүргүүлжээ.

Тус албан бичигт:

Гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна.

Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэх, зам, даваа цасанд боогдох, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хүний амь нас, эд хөрөнгөд аюул, хохирол учрах нөхцөл үүсэж болзошгүй тул автомашины хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хязгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг хүсье" гэжээ.