Б.Баясгалан
01 сарын 30, 2020
Улсын онцгой комисс өнөөдөр шинэ коронавирустэй холбоотой асуудлаар хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх талаар шийдвэр гаргажээ.
Шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Удахгүй уламжлалт Цагаан сар болно. Энэ баяраар хөл хөдөлгөөн ихтэй, олон хүн бие биенийдээ айлчилдаг учраас өвчний цар хүрээг тэлэх, халдвар дамжуулах нөхцөл үүсгэж магадгүй. Тиймээс Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх талаар ярьж байна. Шууд хориглох бол хэцүү. Монгол Улс өнөөдрийн байдлаар тийм нөхцөлд хүрээгүй. Гэхдээ бид бүх л нөхцөл байдалд бэлтгэлтэй байх үүднээс боломжит арга хэмжээнүүдийг авч байна.
Цагаан сарыг хэт өргөн биш гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. төр, хувийн хэвшлийн бүх шатны байгууллага, хамт олны зохион байгуулалттай золголтыг хийхгүй байх нь зөв гэж шийдвэрлэлээ. Гуравдугаар сарын 02-ныг хүртэл ийм төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээг бүгдийг нь хориглосон. Тиймээс Цагаан сарын бөхийн барилдаан, төрийн золголт, байгууллага, нутгийн зөвлөлийн золголтыг зохион байгуулахгүй" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.24.176] ・ 2020.01.31 Хариулах
НОВШнууд ЮМАА ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХГҮЙ
Зочин [202.179.24.176] ・ 2020.01.31 Хариулах
Бүрмөсөн ХОРИГЛО юу гээд Дүлэгнээд бгаам, Нэг юм зөьшөөрчихөөр ДАВАРДАГШДЭЭ
Зочин [66.181.161.14] ・ 2020.01.30 Хариулах
zow zow demjij bn
Санал болгох
1 Интернэтээс давсан үйлчилгээ буюу гэрийн ухаалаг хэрэглээний шинэ үе
2 PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй
3 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
4 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
5 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ