Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулахаар боллоо. 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хүсэлт тавьсны дагуу өчигдөр хоёр талын удирдлагууд уулзаж, Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт болон авлигын шинжтэй гэмт хэргийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын  талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд “Санамж бичиг” байгуулан хамтран ажиллахаар тогтжээ.