Х.Оргил
04 сарын 02, 2020
Монгол Улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УБ Токио чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх юм.
Түүнийг ирэх сургаар шууд баривчилна гэсэн яриа ч гараад буй. Энэхүү ярианд тэрбээр "Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээн бичжээ.
Намайг очих мэдээг албаны шугмаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу гэж бодсоноо шууд хэлчихье. Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр дамжуулан мэдэгдэж байна.Учир нь Х.Баттулга нь Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт.Намайг Х.Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж харж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялуулах нь миний хувьд нэр төр бахархах байх болно. Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй. Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" гэсэн байна.
Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу pic.twitter.com/ZcmVYJvGt7
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 2, 2020
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.90] ・ 2020.04.03 Хариулах
Ard tvmeni itheleer turin tergvvm bsan hvn yu helbe be battulga l erinhiilugch bolgotol ajillaj bsan shvv
Зочин [66.181.161.62] ・ 2020.04.02 Хариулах
Enniig songoh teneg baihuu
Зочин [66.181.177.214] ・ 2020.04.02 Хариулах
Төрөөс төрсөн тэрбумтангууд их бага гэлтгүй бүгд л орлогоо нотлох хэрэгтэй тэрнээс би сайн чи муу гээд хэрэлдээд байвал хэнчиг л чадна. Нотолчхоод дараа нь ёстой лаагаа ид нүү луувангаа иднүү мань мэтэд падлий ч байхгүй. Идсэн уусан шамшигдуулсан бол ямбыг нь эдэлж болсын ялыг нь үүрүүлээд байдаг газар нь аваачиж хая гүйцээ
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг