Б.Баясгалан
08 сарын 03, 2020
2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэн орох 3-5 настай хүүхдүүдийг өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 03-ны 09.00 цагаас 08 дугаар сарын 25-ны 23 цаг 59 минут хүртэл цахимаар бүртгэнэ.
Цэцэрлэгийн цахим бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдах бөгөөд улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийн дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт хуваарилдаг.
Мөн 2020 оны орон нутгийн сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 15-наас сонгууль дуусах хүртэл зогсооно. Иймд шилжин суурьшиж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх иргэд дээрх хугацаанаас өмнө шилжилтээ хийлгэх шаардлагатай.
Мөн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020- 2021 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байхаар шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.15] ・ 2020.08.03 Хариулах
Цахимаар бүртгэхээ больцон гэж бхд худлаа мэдээлэл тавиж битгий төөрөлдүүлэд байлдаа..
Зочин [122.201.31.132] ・ 2020.08.03 Хариулах
болохгүй бна
Зочин [202.70.34.98] ・ 2020.08.03 Хариулах
ene site n bolku bn shdee 8 sariin 03 09.00 tsag ongorchihson bn shde e
Санал болгох
1 Интернэтээс давсан үйлчилгээ буюу гэрийн ухаалаг хэрэглээний шинэ үе
2 PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй
3 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
4 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
5 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ