Фэйсбүүкийн хэрэглэгчдийг эргэлзээнд оруулсан ийм зурвас хүмүүсийн дунд түгээд байгаа билээ.  Энэ бол худлаа мэдээлэл юм. Бичлэг нь хуурамч бөгөөд ам тааруулж хийсэн ажээ. Харин зурвас болон видеогоор далимдуулж зарим нэгэн линк дээр дарахыг санал болгосон байна. Энэ нь тухайн хэрэглэгчийн мэдээллийг хулгайлах зорилготой учраас сэрэмжтэй байхыг https://www.snopes.com дээр бичжээ. Мөн энэ төрлийн мэдээлэлд автахгүй байхыг сануулсан байна.

Энэ бол фэйсбүүк хуудас үнэтэй болох гэж байгаа талаарх анхны цуурхал биш юм.

Анх 2009 оны 12 дугаар сард энэ талаарх мэдээлэл хүмүүст илгээгдэж 10 хүн рүү яаралтай зурвасаа илгээхийг мөн цаашид сард 4.99 ам доллар төлнө гэсэн цуурхал тархсан байдаг. Мөн 2011, 2014, 2017 онд мөн л иймэрхүү зурвасууд илгээгджээ. Энэ талаарх хэрэглэгчдийн асуусан хуудсанд Фэйсбүүк компани "Фэйсбүүк цаашид ч үнэгүй хэвээр байх болно" хэмээн мэдэгдсэн юм.

Сүүлд хийсэн мэдэгдлийнхээ Марк Цукерберг үеэр тэрбээр мөн л үүнийгээ батлан хэлээд зарим хэрэглэгчдэд зориулсан үнэтэй хувилбар байж болох талаар ам нээсэн байна. Энэ нь ямар ч сурталчилгаагүй, хэрэглэгчдэд таатай хувилбар юм. Гэхдээ одоогоор яриа төдий байгаа ажээ.