Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу. Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх нь чухал. Туулга хийлгэх гэж байгаа хүн маань янз янзын давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь янз янзын өвчлөлүүд их гардаг.

Мэргэжлийн эмчид үзүүлээд цөсний чулуугүй гэж оношлогдсон байх ёстой. Эмч тухайн өвчтөнд тохирсон эмийн болон заслын эмчилгээг хийнэ. Хийг дарж, тухайн хүний бие махбодь, өвөрчлөл насанд нь тохирсон эмчилгээг хийх нь чухал байдаг.