Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадам (2023.07.11)-ын мэнд дэвшүүлье!

Барс арслангийн хүчтэнүүд нь баруун, зүүнээ эзэгнэж
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй
Түмэн олон минь сайхан наадаарай!

PEAK.MN САЙТЫН ХАМТ ОЛОН