Санхүүгийн зохицуулах хорооноос өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй  хувьцааг бүртгэлээ. 

Тус компани нэг бүрийн үнэ нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгүүлжээ. 

“Түмэн шувуут” ХХК хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргасан юм.Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 /нэг зуу/ хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов.