Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ

Х.Оргил
12 сарын 05, 2019

Өмнөговь аймагт нэгэн эерэг санаачлагыг гаргаад байна. Тус аймгийн төрийн үйлчилгээг явуулдаг нийгмийн салбарын 12 байгууллага шинэ жилийн арга хэмжээгээ нэгтгэн "АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ" болгон хэлбэрээр тэмдэглэхээр болжээ.

Ингэснээр баярыг архидалт болгон хавтгайруулан тэмдэглэхээс сэргийлэх юм. Мөн төрийн олон байгууллага тус тусдаа шинэ жил хийдэг үрэлгэн байдлыг халах зорилготой аж. 

Байгууллагын хүүхдэд өгөх бэлгийг зөвхөн эко эрүүл мэндэд ээлтэй байхаар сонголт хийхээр болсон байна. Тус аймгийн төрийн албан хаагчид бусад төрийн албан хаагчдыг ч мөн энэхүү уриалгад нэгдэхийг хүсжээ.

Холбоотой сэдвүүд

архи шинэжил

Сэтгэгдэл бичих (16)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.