Б.Баясгалан
10 сарын 07, 2020
Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд урт хугацааны “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуулиудын магистрантурт (2жил), докторантурт (3 жил) англи хэл дээр суралцуулах замаар Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, Монгол Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
Ирээдүйд эх орондоо удирдах албан тушаал хаших 15 залуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахаар 2020 оны элсэлтээ зарлаж байна. (2021 оны 9-10 сард сургуульдаа элсэнэ)
Тавигдах шаардлага (Магистрантур):
Тавигдах шаардлага (Докторантур):
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://jds-scholarship.org хаягаар орж заавал танилцсан байх.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй алба хаагчид 2020 оны 10 дугаар
сарын 12-ны өдрийн дотор ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтэст хүсэлтээ gantulga.gov@gmail.com цахим хаягаар ирүүлэх бөгөөд ЭНД дарж файлыг татаж авна уу.
Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.