Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Засгийн газар өнөөдөр хуралдаж шийдвэр гаргасныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчилсэн байдлаар/ шилжүүлсүгэй.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж буйтай холбогдуулан шинэ коронавирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сары 10-ны өдрийн шийдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн тогтоол гаргалаа" хэмээн мэдээллээ.