Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс яамдын ирэх дөрвөн жилд буюу 2020-2024 онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлон нийтлэжээ.

Энэ удаад бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэрэгжүүлэх ажлуудыг тоймлосныг хүргэж байна.

-Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. 

-Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. 

-Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна. 

-Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. 

-Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. 

-Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ. 

-Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.


Бусад яамны ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлосныг ЭНД дарж уншина уу.