Х.Оргил
04 сарын 06, 2018
Туркийн баруун өмнөд нутгийн Эскишэхир хотын Османгазийн их сургуулийн нэгэн туслах судлаач өнөөдөр дөрвөн хамтран зүтгэгчээ буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
“Анадолу” агентлагийн мэдээлснээр, гэмт этгээд нь дөрвөн хүний, тодруулбал тус их сургуулийн дэд захирал, факультетын нарийн бичгийн дарга, туслах судлаач болон дэд профессорын аминд хүрч, гурван хүнийг шархдуулжээ.
Гэмт этгээдийг аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан байна. Чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.