Тусгай хамгаалттай газрууд энэ сарын 5-наас шинэ тасалбараар үйлчилнэ

Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 02, 2023

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ хүрээнд тус газруудад нэвтрэх нэг удаагийн тасалбарыг "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчилсэн байна.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургадугаар сарын 5-наас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм байна. 

Энэ дагуу 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчлэх ажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.