Туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн урилга

Peak.mn
04 сарын 21, 2021

Огноо: 2021 оны 04-р сарын 19-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, шилэн кабель (ШК) суурилуулах, гэмтэл саатал шийдвэрлэх,  эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах

Тендер шалгаруулалтын дугаар: SK 02/2021

“Скаймедиа Корпораци” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Скаймедиа үйлчилгээний кабель шугам угсралт суурилуулалт, харилцаа холбооны сүлжээ байгуулах, ОШК татах,  эцсийн хэрэглэгчийн сүлжээ байгуулах” ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай сонгон шалгаруулалтанд санал ирүүлэхийг хүсч байна. 


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш календарийн 32 хоногийн дотор хүчинтэй байна.  

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгодог тусгай Б ангиллын зөвшөөрөл: Монгол улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх

 

Тендерийг 2021 оны 5-р сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

 

Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоот мөн Худалдаа хөгжлийн банкны 499127337 тоот дансанд 30’000 төгрөгийг тушаасан баримтын хамт Bulgan.b@skytel.mn хаяг руу мэйл ээр илгээж тендерийн баримт бичиг баримтыг PDF форматаар авна уу.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалт Аж Ахуйн Хэлтэс

Утас: 9111-4346

Холбоотой сэдвүүд

тендер тендер шалгаруулалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.