Танд таалагддаг зүйл байдаг бол түүнийгээ хий. Тэгсэн цагт өөрийн үнэлэмж нэмэгдэж, сэдэл бий болно. Хэцү байсан ч ажлаа үргэлжлүүл, ингэсэн цагт амжилт тань дээр ирнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь заяа гэж байхгүй. Таалагдаж байгаа зүйлээ сонгоод л түүнийгээ хий. Энэ бол гайхалтай  энгийн зураглал. Гэхдээ амьдралд өөрөөр ч байж болно.

Миний нэг танил багадаа маш бүрэг хүүхэд байсан юм. Ээрч ярьдаг, маш ичимхий зантай, өөрийгөө царай муутай гэж боддог учраас түүний цээжинд шаналал хуримтлагдсаар явжээ. Эцэст нь түүнийг сэдэлжүүлсэн гол зүйл нь уур бухимдал болж тэрээр илтгэх урлагийн сургалтанд сууж эхэлсэн юм.

Тэнд тэр өөртөө илүү итгэлтэй болж эхэлсэн. Харин одоо тэр Оросын илтгэх урлагийн хамгийн сайн сургуулийн захирлаар ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс түүнийг маш царайлаг, бусдыг татах чадвартай гэж хардаг болсон шүү. 

“Ертөнцөд гомдсон гомдол өөрийгөө хурцлах сэдэл болсон тухай” цувралын бас нэг өөр түүх хүргэе.

Би бодибилдингийн аваргуудыг бэлддэг дасгалжуулагчийг таньдаг юм. Түүний бэлтгэсэн тамирчид улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож дэлхийн тавцанд улсаа төлөөлдөг. Тэр дараах зүйлийг ярьсан юм. Хэн хамгийн шилдэг үр дүн гаргадаг гэж гээч. Дотроо хамгийн их гомдол тээсэн хүн хамгийн шилдэг үр дүн гаргадаг юм. Сэтгэлд хурсан тэр их гомдол нь хамгийн том сэдэлжүүлэгч болдог.

Ер нь бол юугаар өөрийгөө сэдэлжүүлж байгаа нь хамаагүй. Уур уцаар уу, салсан найз бүсгүй/залуудаа эсвэл эцэг эхдээ ямар нэгэн зүйлийг нотлох гэсэн эрмэлзэл үү тэр нь хамаагүй. Хамгийн гол нь чиний хүсч буй үр дүн чухал юм. Иймээс зүгээр л урагшил, давш.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875