Энэ сарын 28-нд болох элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд долдугаар сарын 27-ны 12:00-17:30 цагийн хооронд "Эрүүл мэндийн өдөрлөг" зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох юм. Мөн өдөрлөгт ирснээр элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох  Фиброскан үзлэгт хамрагдаж, мэргэжлийн эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой аж.