Саруулын Ариунжаргал
07 сарын 16, 2019
КИЕВ. /Ukrinform/. “Twitter” сүлжээ хэрэглэгч америкчуудын 20 орчим хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг уншдаг болохыг “Pew Research Center” компанийн судалгааны дүн харуулжээ.
Тус компанийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, хамгийн сүүлд явуулсан судалгаагаар, АНУ-д “Twitter” сүлжээ хэрэглэгч насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь /19 хувь/ Ерөнхийлөгч Дональд Трампын “@realDonaldTrump” хуудсыг дагадаг байна.
Харин Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг /(@BarackObama/ “Twitter” сүлжээ хэрэглэгч америкчуудын 26 хувь нь дагадаг гэнэ.
Судалгааны мэдээллээс үзвэл, Трампыг дагагчдын дийлэнх нь Бүгд Найрамдах намыг дэмжигчид ажээ. Гэсэн хэдий ч америкчуудын дийлэнх нь, Трампыг дагагч биш байсан хэдий ч түүний жиргээг бусад сүлжээ хэрэглэгчдийн түгээснээр уншдаг байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.