Б.Баясгалан
11 сарын 10, 2020
"Монголын Үнэн" сонины 100 жилийн ойн тусгай дугаарт сэтгүүлч Г.Сонинбаярын МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Тус ярилцлагад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэн, хэн нэр дэвших боломжтой талаар МАН-ын генсек дурджээ.
Тодруулбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх саналыг намын гишүүдээс ирүүлж буй аж.
Энэ талаарх Д.Амарбаясгалангийн ярилцлагадаа дурдсан онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хамгийн чухал. Улс төрийн намын хувьд сонгуульд орж, ялалт байгуулах үндсэн зорилготой. Намын гишүүд, намын бүх шатны байгууллагуудын түвшинд тодорхой хэмжээний бэлтгэл хангаж байна. Манай намаас хэн хэн нэр дэвшвэл ялалт байгуулах вэ гэдэг дээр санаа бодлоо солилцож, ярьж хэлэлцэж байна.
- Хэд хэдэн хүнийг ярьж хэлэлцэж байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Нэр дэвшүүлэх үйл явц сонгуулийн хуулиар зохицуулагдаж, товлосон хугацаанд тодорно.
- Манай намын хувьд нэр дэвших боломжтой кандитат олон байна. Нэгдүгээрт, мэдээж манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэвших байхаа гэж харж байгаа. Ерөнхий сайдыг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвших хүмүүст 50 нас хүрсэн байх босго тавьсан. Тиймээс манай намаас нэр дэвших боломжтой гэж үзсэн, 50 нас хүрсэн, төр, засгийн өндөр дээд албан тушаал хашиж, удирдах ажилд хэд хэдэн хүний нэр явж байгаа.
- Тухайлаад ярих юм бол УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна.
- МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдүгээгийн УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байсан. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжтой эмэгтэй кандидат ч байна.
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
2020.11.10-ны өдрийн дугаар
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [176.208.19.195] ・ 2020.11.11 Хариулах
батболдыг дэмжиж бна
Зочин [202.9.40.77] ・ 2020.11.10 Хариулах
Батболд нөгөө хэдээсээ хамаагүй илүү. Тэр чадвартай, мэдлэгтэй, соёлтой, их төлөв хүн. Манай улсын ерөнхийлөгчид энэ л хүн тохирно. Ерөнхий сайд бол сайдаа хийж амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Тэгээд ч ерөнхийлөгчийн дүр төрхөнд тохиромжгүй. Мөн л Баттулга шигээ юм юм руу дайрсан, давшдаг, шүүх хяналтаар айлгадаг, том том ярьсан , попорсон онцгүй ерөнхийлөгчтэй болно. Гэхдээ харин ерөнхий сайдынхаа албыг ирэх 4-н жилд хашаад амласнаас өөрийн гараар хийчих хэрэгтэй.
Зочин [202.21.104.162] ・ 2020.11.10 Хариулах
Ө.Энхтүвшин
Зочин [202.9.40.77] ・ 2020.11.10 Хариулах
Энхтүвшин хэрэггүй ээ.
Зочин [202.21.104.162] ・ 2020.11.10 Хариулах
Ө.Энхтүвшин
Зочин [202.9.46.195] ・ 2020.11.10 Хариулах
Ёооо. Энэ хэдийг томилоод юу бодож байх вэ дээ. Арай дэндэх байхаа. Монгол улсад өөр олон мундаг хүмүүс бий шүү дээ.
Зочин [202.21.108.52] ・ 2020.11.10 Хариулах
нямдорж
Зочин [202.9.40.77] ・ 2020.11.10 Хариулах
Нямдорж бүүр ч хэрэггүй.
Зочин [202.9.40.173] ・ 2020.11.10 Хариулах
Хүрэлсүх.Энхтүвшин.Сарангэрэл 3 ын нэг боломжтой
Санал болгох
1 Сургуулийн менежмент бол асуудлаа тодорхойлоод, шийдлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх энгийн процесс юм
2 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
3 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
4 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
5 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
Холбоотой мэдээ
Улс төр
МАН: Дэмжээгүй 8 аймаг, 1 дүүрэг, 140 сумын иргэдийн итгэлийг олж авахын төлөө ажиллана
Б.Баясгалан ・ 10 сарын 16, 2020
Улс төр
"Д.Сумъяабазарыг нөхөх сонгуулийг Ерөнхийлөгчийнхтэй хамт явуулбал зардал нь 100 сая төгрөг байна"
Б.Баясгалан ・ 12 сарын 10, 2020
Нийгэм
Ерөнхийлөгчийн сонгууль 2021: Тэд юу гэж хэлэв?
Баттулгын Сайнжаргал ・ 05 сарын 24, 2021
Улс төр
Д.Энхбат Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшихийг зөвшөөрлөө
Б.Баясгалан ・ 05 сарын 02, 2021
Улс төр
С.Ганбаатар хасагдаж, арвуулаа үлдэв
Б.Баясгалан ・ 04 сарын 29, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.