Энэ он Uber-т тун тааламжгүй байлаа. Хуулийн хэд хэдэн асуудалд ороогдож, удирдах зөвлөл нь маргалдаж, дотоод шалгалт хийхэд хортой нөхцөлд хүмүүсийг ажиллуулж, чухал хүмүүсээ алдсан. Энэ бүх таагүй үйл явдлыг үл харгалзан тэд санхүүгийн үзүүлэлтдээ найдаж байлаа. Алдагдлын хэмжээ нь ч багасч эхэлсэн. 

Гэтэл сүүлчийн найдвар нь ч нуран уналаа. Хэдий Uber-ийн ашиг орлого жилээс жилд нэмэгдсэн ч алдагдал нь сүүлийн улиралд хэт дахин давжээ. Bloomberg-ийн то баримтад үндэслэн Statista байгууллагаас гаргасан дээрх графикт энэ тодорхой харагдана.