Өдрийг стрессгүй өнгөрүүлэхийн тулд өглөөг эхлүүлэх арга

Б.Анхилам
10 сарын 13, 2020

Өглөө бүр 30 минут дасгал хийх нь өдрийг стрессгүй өнгөрүүлэхэд тустай гэнэ. Дасгалаа шүршүүрт орохоос, өглөөний цай уухаас өмнө хийж болно.  

Эхний 2 минут: Бидний ихэнх нь гар утасны сэрүүлэг ашигладаг. Сэрэнгүүтээ мессэж, имэйлээ шалгалгүйгээр шинэ өдрийг ямар байгаасай гэж хүсэж байгаагаа дотроо бодох хэрэгтэй. Эхний энэ 2 минутад өөрийгөө сатааруулж болохгүй. 

Та "Өнөөдөр хамгийн гайхалтай өдөр болно" эсвэл "Би эрүүл байна, амжилттай бас аз жаргалтай байна" эсвэл "Амьдрал надад хайртай" гэх мэтээр өөдрөгөөр бодол дээр төвлөрөх ёстой.

Эдгээр бодлууд өглөө бүр танд автоматаар төрөхгүй бол унтахын өмнө үүнийг оролдоод үзэх нь зүйтэй.

Дараагийн 5 минут: Дараагийн 5 минутыг бодол санаагаа цэвэрлэх аргыг турших хэрэгтэй.  Үүнийг бясалгалын аргаар, амьсгалын дасгалаар, мөргөл залбиралын аргаар эсвэл талархах сэтгэлийн аргаар хийж болно.

Ач тус нь таны бодол санаа цэвэрлэгдэнэ, өдрийг цэвэр цэгцтэй ухаанаар эхлэхэд оршино. 

Талархах сэтгэлээр өглөөг эхлэх нь бас гайхалтай арга. Энэ нь таныг амьдралынхаа эерэг зүйлс дээр төвлөрөхөд туслах болно. 

Амьсгалын арга нь орондоо хэвтэж байхдаа хамраараа амьсгаа авч 5 секунд барина. Тэгээд амаараа амьсгалаа гаргана.  Үүнийг хэд хэдэн удаа давтаж болно. Энэ нь таны тархи болон биеийг амраахад туслана. 

Удаахь 5 минут: Дараагийн 5 минутыг үзэг цаас авч, тэмдэглэл бичээрэй. Сэрэнгүүтээ утас, зөөврийн компьютер барьж авалгүйгээр үзэг, цаас авч эерэг зүйлс бичих нь таны тархины хэл бичгийн болон бүтээлч чанарыг ажиллуулдаг.

Эхлээд тухайн өдөр хийх эерэг 3 зүйлсээ эсвэл талархаж явдаг зүйлсээ бичих нь тэр өдөртөө сэтгэл санаа өөдрөг явахад туслана. 

Үргэлжлэх 5 минут: Өнөөдөр хийхийг хүссэн зүйлээ жагсааж бич. Ач холбогдлоор нь эрэмбэлж, хамгийн чухал гэснээ жагсааж бичнэ. Жагсаалтын хамгийн эхэнд орсон зүйлийг хамгийн эхэнд хийнэ гэж төлөвлөх хэрэгтэй. Зүгээр имэйлээ шалгана гэж бичиж болохгүй. Үүний оронд 30 минутын дотор 20 имэйл шалгана гэж бичиж болно шүү дээ. 

Сүүлийн 12 минут: Ийнхүү өөртөө 17 минут зарцуулсан бол танд 12 минут үлдлээ. Үүнийг гэр бүлтэйгээ, гэрийн тэжээвэр амьтантайгаа өнгөрөөх хэрэгтэй. Үүний дараа л та гар утасаа авч болно.


Эх сурвалж: www.cnbc.com

Холбоотой сэдвүүд

стресс өглөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.